Interdarm

ХОНИНЫ ӨЛӨН ГЭДЭС

Хонины гэдэс нь байгалийн гаралтай чамин бүтээгдэхүүн гэж хэлж болно. Тухайн бүтээгдэхүүнийг хазахад шаржигнаж байдгаараа алдартай билээ. Хонины өлөн гэдэс нь олон төрлийн чанадаг болон утлагат бүтээгдэхүүнд ашиглагддаг. Жишээ нь: Нюрнбергер шардаг зайдас, Виены зайдас гэх мэт

Энэхүү чамин гэдсийг үйлдвэрлэхэд харааны чадвар болоод туршлага нь нэн тэргүүнд шаардлагатай. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид бүтээгдэхүүн сайжруулалтыг хөгжүүлж ирсэн бөгөөд нядалгааны үйлдвэрүүдээс түүхий эдийг тасралтгүй татан авч үнэ цэнэтэй бэлэн бүтээгдэхүүн болгодог.

Төрөл бүрийн шат дарааллын дагуу энэхүү нарийн гэдсээр бид 35 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэлтийн тасралтгүй хяналт шалгалтын үр дүнд бид боломжит бүх хүчин зүйлсийг хянаж байдаг. Эдгээр хүчин зүйлс нь мэдээж манай НАССР төсөл дээр түшиглэж явж байгаа. Бараа бүтээгдэхүүний бүртгэл нь эргэж мөшгих бүрэн боломжийг бүрдүүлж өгдөг.

Home-002

Ангилсан бэлэн бүтээгдэхүүний голчын хэмжээс нь 14/16-аас 28/30-ын хооронд байх бөгөөд стандарт савалгаатай тул ачилт болон агуулахад хадгалах боломжийг өсгөж өгдөг.

Үйлдвэрлэгч харилцагч нартаа зориулан бид тусгайлан тюбэтэй нийлүүлдэг бөгөөд энэ үйлдвэрлэлийн хурд бүтээмжийн өсөлтөд сайн үр дүнтэй байдаг.

Softtubes 50cm – цэнхэр судалтай

  • 1 тюбе нь 1 үзүүртэй

Hardtubes 50cm – тунгалаг, нүхэлсэн

  • 1 тюбе нь 1 үзүүртэй
  • Амсрыг нь давуулж хийх
  • Металл илрүүлэх боломжтой резинэн хязгаарлагч
Home-005

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТУУД

Хонины өлөн гэдэс нь хонины нарийн гэдэс юм. 2000 жилийн турш байгалийн гаралтай савлах материал болгож ашиглаж ирсэн. 

Хонины нарийн гэдэс нь дунджаар 25-29 метрийн хооронд байдаг. Үүнийг сортлох явцад тодорхой нөхцөл шаардлагын үзүүлэлтээр тасалдаг.

Хонины өлөн гэдэсний диаметр нь 14-өөс 30 мм байдаг ба голлох калибер буюу голч нь 18/20 ба 24/26 мм юм. Ялгаатай үүлдэр болон гарал үүслээс шалтгаалан гэдэсний голч нь өөр өөр байдаг. Жишээлбэл Монголын хонины өлөн гэдэсний голлох калибер 18/20 бас 20/22 мм байдаг. Харин Шинэзеландад хонины өлөн гэдэс нь 22/24 ба 24/26 мм байдаг.

Өлөн гэдэсний чанарын ангилал нь гэдсэнд үүссэн шиврээ нүхний тооноос хамаарч өөр өөр байдаг.

Эдгээр нүхнүүд нь гэдсийг хөвж авч байх үед  болон хусах үед ихэвчлэн үүсдэг. А- чанарын гэдэс нь  ямар ч шиврээ нүхгүй байх бөгөөд үүнийг маш шингэн дүүргэлттэй зайдсанд буюу Винийн зайдсанд ашигладаг.  АВ болон ВС – чанар нь гэдсэнд үүссэн нүхний  голчын хэмжээ болон тоо хэмжээнээс шалтгаалан тогтоогддог бөгөөд ийм чанарын гэдсийг өтгөн дүүргэлттэй зайдсанд ашигладаг. Анхаарах зүйл гэвэл энэхүү чанарын ангилал нь гэдэсний микробиологийн үзүүлэлт болон харагдах байдлаар нь тогтоодог зүйл гэж ойлгож болохгүй.

Танд доорх 3 төрлийн тоотой бүтээгдэхүүнийг санал болговол :

3/14/91 =  хамгийн богино үзүүр нь 3 метрийн урттай

3/14/91 =  хамгийн ихдээ 14 үзүүртэй

3/14/91 =  нэг боодлын урт 91 метртэй

Үүнтэй ижил зарчим бусад өлөн гэдэст ч хамаардаг. Жишээлбэл: Гахайн өлөн гэдэс нь нарийн өлөн гэдэс байдаг.

Ерөнхийдөө гэдэсний хамгийн бага уртын хэмжээс болон бүтээгдэхүүний орцонд орох үзүүрийн  тоо хэмжээ нь хэрэглэгчээс шалтгаалдаг Ховорхон тохиолдолд урт үзүүр ихтэй бүтээгдэхүүн шаарддаг бөгөөд энэ нь бусад стандарт үзүүлэлттэй гэдэснээс илүү үнэтэй.

Өлөн гэдсийг давсалж зөв хадгалсан тохиолдолд хугацаагүй хадгалж болно. Манайх давсалсан бүтээгдэхүүндээ илгээснээс хойш 1 жилийн хадгалах хугацаа өгдөг.

Давсны уусмалд хийсэн шууд хэрэглэхэд тохиромжтой савлагдсан бүтээгдэхүүнүүд нь хэрэглэхэд хялбар боловч харьцангуй богино хадгалах хугацаатай ба амархан муудах боломжтой. Тухайн бүтээгдэхүүнүүдэд бид 2 сарын хадгалах хугацаа өгдөг бөгөөд хадгалалтын температур нь +2°C  +7°C байдаг.

PRODUCTS-001